15084. Өдрөөс Өдөрт бид барьсаар

1 Бүх дэлхийн харж чадахгүй байгаа сүмийг бид
Баяр, гунигийн дунд барьсаар байна аа
Харин хадан дээр суурилуулсан бол үеийн үед үүрд
Хатуу зогсоно гэж бид мэднэ ээ.

Дахилт:
Өнгөрөн урсах мөч бүрт
Өдрөөс өдөрт бид барьсаар
Өөр хүмүүс харахгүй, тэр сүмийг
Нигүүслэлт ялалт бүр нь
Нэгэн байр суурь эзэлнэ
Бидний үүрд мөнхийн байгууламжинд.

2 Бидний тэр байгууламж Эзний нэрээр хийгдсэн
Бидний ажил үйлс бүрээр бүтдэг
Бидний үзүүлсэн хайр нинжин сэтгэлт үйлсэд Тэр
Баярт ирээдүйг минь амласан. [Дахилт]

3 Сонор мэргэн байж алив шуурганд ганхахгүй
Сүмийг барьж байгуулцгаая бүгдээрээ
Эзэн бидэнд өөрөө зааж хэлж байсны дагуу бид
Энэ сүмийг хаданд суурилуулна аа. [Дахилт]

Text Information
First Line: Бүх дэлхийн харж чадахгүй байгаа сүмийг бид
Title: Өдрөөс Өдөрт бид барьсаар
English Title: We are building in sorrow, and building in joy
Author: Fanny Crosby
Translator: Unknown
Refrain First Line: Өнгөрөн урсах мөч бүрт
Language: Mongolian
Copyright: Public Domain
Tune Information
Name: [Бүх дэлхийн харж чадахгүй байгаа сүмийг бид]
Composer: Herbert D. Lothrop
Key: A♭ Major
Copyright: Public Domain



Media
MIDI file: MIDI
More media are available on the tune authority page.

Suggestions or corrections? Contact us