15073. Аяа, Түүнтэй уулзахсан

1 Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь
Гайт сүнснүүд Калбарын час улаан урсгал тийш
Гадна дотноос мянган сум сэтгэл сүлбэсэн ч
Гайхамшигт Эзэн минь хөтөлж би ялна.

Дахилт:
Аяа Түүний дүрээр Түүнтэй уулзахсан
Аврал энэрлийг нь үргэлж дуулахсан
Алдрын гудамжинд дуу хоолойгоо нэгтгэе
Алсдаа бид, гэртээ хүрч ашид баярлан сууя.

2 Эзэнд үйлчлэн явахад хар шөнө ирвэл
Эгнэгт би Түүнд ойртоно, Тэр гийгүүлнэ
Сатаны муу зан сэтгэл урвуулан татавч
Сайн санаат, Эзэн минь урд залан явна. [Дахилт]

3 Энэ бүрхэг хөндийгөөс оргил өөд харвал
Эзэн минь бүхнийг ажин тулаан удирдаж
Энхрий гараа харанхуй хөндий тийш сунган
Энэрэл, хайраараа урамшуулна аа. [Дахилт]

4 Хүчит гүн давалгаа энэ биеийг нөмөрвөл
Хүндэт Эзэн минь шууд ирж авран хамгаална
Хорвоогийн амьдралыг Тэр тайвнаар зална аа
Хамгаас суут, төгс найз минь, Түүнд маш их хайртай. [Дахилт]

Text Information
First Line: Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь
Title: Аяа, Түүнтэй уулзахсан
English Title: As I journey through the land
Author: Rufus H. Cornelius
Translator: Unknown
Refrain First Line: Аяа Түүний дүрээр Түүнтэй уулзахсан
Language: Mongolian
Copyright: Public Domain
Tune Information
Name: [Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь]
Composer: Rufus H. Cornelius
Key: A♭ Major
Copyright: Public Domain



Media
MIDI file: MIDI
More media are available on the tune authority page.

Suggestions or corrections? Contact us